Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР БУУДАЙН ААРЦАН БОЛОЛТ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-09-14 17:42:59
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны 6-р бригадын талбайд 2024 оны 05 дугаар сарын 13-нд, Алтангадасын талбайд 05 дугаар сарын 14-нд, Цайдамын талбайд 05 дугаар сарын 19-нд тус тус буудай тариалсан. Ажиглалтын мэдээгээр Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайн буудайн ИДЗХГД ил гарах үе шат 06 дугаар сарын 28-аас 07 дугаар сарын 04-ний хооронд явагдсан.
Буудайн түрүүлэлтийн үе шат Алтангадас, Цайдам, 6-р бригадын талбайд 07 дугаар сарын 14-нд тус тус эхэлсэн. Цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, буудай тариалсан хугацаа зэргийг үндэслэн буудайн аарцан бололтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад аарцан бололтын үе шат олон жилийн дундаас 6-8 хоногоор хожуу буюу 2024 оны 08 дугаар сарын 18-20-ны хооронд эхлэх төлөвтэй байна.
МЭДЭЭ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР Л.ГҮНЖИДМАА